Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар
ОНГИ гол АРВАЙХЭЭР сумын орчим ҮЕРИЙН түвшинд хүрсэн. ОРХОН гол Хархорин сумын орчим усны түвшин эрс нэмэгдэж Үерийн түвшин шилжихэд ойрхон байна.
Ойрын өдрүүдэд аадар бороо орж голуудын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-40см –ээр эрс нэмэгдэж байгаа тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
ОЙРЫН ӨДРҮҮДЭД БОРООТОЙ !
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 35 см-ээр их, усны дундаж гүн 45-90 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см их, усны дундаж гүн 55-120 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим олон жилийн дунджаас 25 см их, усны дундаж гүн 35-60 см байгаа бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 40 см их, ҮЕРИЙН түвшинд хүрч үерлэж байна, усны дундаж гүн 45-85 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага, усны дундаж гүн 35-40 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см их, усны дундаж гүн 15-45 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их буюу усны дундаж гүн 30-40 см байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР